|
Дугуйт ачигч нь уул уурхай, авто зам, барилгын салбарт ашиглагдана. Дугуйт ачигчаар хөрс хуулах, ашигт малтмал олборлох, ачих зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
-
Дугуйт ачигчийн марк, хүчин чадал, техникийн үзүүлэлтийг мэдэж, бүтэц, ажиллах зарчмыг судлан гүйцэтгэх ажлын технологийг мэдэх
-
Дугуйт ачигчийн хүч дамжуулах механизм, явах ангийн үүрэг ажиллах зарчмыг мэдэх. Хүч дамжуулах механизмын кинематик схем унших
-
Дугуйт ачигчийн гидро тоног төхөөрөмжийн бүтэц, үүргийг мэдэх
-
Дугуйт ачигчийн цахилгаан тоног төхөөрөмжийг мэдэх, цахилгаан схем унших
-
Дугуйт ачигчийн хянах самбарын үүрэг зохион байгуулалтыг мэдэх
-
Дугуйт ачигчийн удирдлагын рычаг, хөл педалийг мэдэж ажиллуулах
-
Дизель хөдөлгүүрийг мэдэх

Хүнд механизмын операторчингуудийн мэдвэл,
чадвал зохих зүйлийн жагсаалт
А. Мэдвэл зохих зүйл
А.1 Уул геологийн тогтоц чулуулгийн шинж чанар мэдэх
А.2 Уулын үйлдвэрийн тээвэрлэлтийн систем түүний төрөл
А.3 Уул техникийн үндсэн хэмжигдэхүүн
А.4 Өрөмдлөгө тэсэлгээний ажил
А.5 Уулын ажлын зохион байгуулалт
А. Чадвал зохих зүйл
А.1-1 Уурхайн байрлал чулуулгийн хатуулгыг тодорхойлж техниктэй хослуулан ашиглах
А.2-2 Тээвэртэй ба тээвэргүй системд машинаар ажлыг гүйцэтгэх
А.3-3 Уулын ажлын паспортыг мөрдөж ажиллах
А.4-4 Өрөмдлөгө тэсэлгээний ажлын дараалал хүчин чадлыг
А.5-5 Үйлдвэрийн зохион байгуулалт, хэсэг цех, ажлын байрны зохион байгуулалтыг хийх
Б. Мэдвэл зохих зүйл
Б.1 Уулын нийт ажилчдын заавал биелүүлэх дүрэм
Б.2 Ахлах ба туслах операторуудын дүрэм
Б.3 Осолдогчдод үзүүлэх анхны тусламж
Б.Чадвал зохих зүйл
Б.1-1 Галын аюулгүй байдлыг хангах
Б.2-2 Цахилгааны аюулгүй байдлыг хангах (хөдөлмөрийн хууль дүрмийг сахих)
Б.3-3 Бригадын аюулгүй байдлыг ажиллагааг хангах (машиныш зөв зохистой ашиглах , дохионы системийг зөв ойлголцох, хөдөлмөр хамгааллын хувцас багаж хэрэгслийг зөв хэрэглэх, шатах ба тослох материалыг сонгох хэрэглэх аргыг эзэмших)
В. Мэдвэл зохих зүйл
В.1 TY – гийн нэр төрөл
В.2 Графикаар гүйцэтгэх ажлыг мэдэх
В.3 Түлш тос гидрийн шингэний төрөл зориулалт
В.4 Техникийн үйлчилгээ засварын ажил, шалгах ажлын төрлийг мэдэх
В.5 Турших дараалал
В Чадвал зохих зүйл
В.1-1 Угаах арчих
В.2-2 Эд ангийг солих тохируулах
В.3-3 Тосолгоо хийх
В.4-4 Шалгах, хянах
В.5-5 Ажилд оруулах
Г. Мэдвэл зохих зүйл
Г.1 Шатах тослох, материалын марк, хадгалалт хамгаалалт
Г.2 Зориулалт
Г.3 Техникт ашиглах арга техник
Г. Чадвал зохих зүйл
Г.1-1 Шатах ба тослох материалыг таних сонгох
Г.2-2 Зориулалтаар ашиглах багаж хэрэгслийг эзэмшсэн
Г.3-3 Галын аюулгүй байдлыг хангасан
Д. Мэдвэл зохих зүйл
Д.1 Ээлж хүлээлцэх журам
Д.2 Ээлж хүлээлцэх үеийн зөрчлийг арилгах
Д. Чадвал зохих зүйл
Д.1-1 Ээлж хүлээлцэх ажиллагааг бүрэн гүйцэтгэх
Д.2-2 Зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах
Е. Мэдвэл зохих зүйл
Е.1 Шийдвэрээр гүйцэтгэх ажлын төрөл зориулалт
Е.2 Наряд авах ба өгөх зарчим
Е. Чадвал зохих зүйл
Е.1-1 Нарядын дагуу ажлыг гүйцэтгэх
Е.2-2 Наряданд захирагдаж ажил гүйцэтгэх арга хэмжээг авах
Ё.Мэдвэл зохих зүйл
Ё.1 Багажны төрөл зориулалт
Ё.2 Ажлын багажтай харьцах дүрэм
Ё.Чадвал зохих зүйл
Ё.1-1 Багаж хэрэгслийг зөв хэрэглэх
Ё.2-2 Багаж хэрэгслийг зөв сонгох
Ж. Мэдвэл зохих зүйл
Ж.1 Хүн хүнтэй зөв харьцах
Ж.2 Ганцаар ажиллах арга барилыг эзэмших
Ж. Чадвал зохих зүйл
Ж.1-1 Хамт олонч нийлмэл арга барил
Ж.2-2 Бие даан ажиллах чадвар
З. Мэдвэл зохих зүйл
З.1 Хөдөлмөрийн хууль дүрэм
З.2 Эдийн засгийн тооцоо
3.3 Үр ашигтай ажиллах
З. Чадвал зохих зүйл
З.1-1 Хөдөлмөрийн хуулийг мөрдөнө
З.2-2 Хөдөлмөрийн бүтээмжийг зөв тооцож, цалинг авах, зөв зарцуулах
З.3-3 Үр ашиггүй тооцоогүй ажиллахгүй байх |